2013 -оны 4 -р сарын 26
Гимнастикч охидыг “оролддог” дасгалжуулагчид эрүүгийн хэрэг үүсгэв

 

Оросын уран сайхны гимнастикийн нэрт дасгалжуулагчдын нэг Александр Лавровт “Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. ISCA болон ЦСКА клубэд дасгалжуулагч-багшаар ажиллаж байсан Лавров нь шавь гимнастикч охидоо “оролддог” байсан нь хэд хэдэн удаагийн тохиолдлоор нотлогдсон байна.

Гимнастикч охины эх нь энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан даруйд Лавров эх орноо оргон гарсан ч Гүржийн нутаг дэвсгэрээ дээрээс баривчлагджээ. Тэрээр Турк руу зугтах гэж байсан аж.

“Охидын хэлж буйгаар бол Лавров тэднийг эргүүлж, бэлэг өгч, хайр сэтгэлээ хүртэл илэрхийлдэг байж. Тэрээр багшийн хувиар бус эр эм хүмүүсийн хувиар өөр харьцаа байж болохыг байсхийгээд охидод ухуулах гэж оролддог байжээ” хэмээн цагдаагийн газрын ажилтан ярьжээ.

Лавров нь эдүгээ 63 настай юм байна.

Р.Гэгээ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

ШАР МЭДЭЭ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА