2017 -оны 4 -р сарын 20
Ерөнхийлөгч өөрийг нь гэмгүй гэж үзсэн АТГ-ыг магтаж “шогтов”


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ыг магтаж байна. АТГ асуудлыг маш нарийвчилж шалгадаг юм байна гэж тэр хэлж байна. Үнэндээ бол Ерөнхийлөгч өөрөө даргыг нь санал болгож, нэр дэвшүүлж, УИХ-аар томилуулсан АТГ-ыг өөрийг нь сайн шалгаад, гэмгүйг тогтоочихлоо гээд магтаад хөөрөөд байх нь шог хэрэг л дээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Саяхан намайг гүтгээд, энд тэнд орон сууц авсан гээд хуулийн байгууллагад дуудсан. Энэ талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан. Энэ байгууллага маш нарийвчилж шалгадаг юм байна. Тус байгууллага хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг тодруулдаг, бүх зүйлийн хойноос явж шалгадаг юм байна. Надаас болон гадна дотноос, олон газраас тодруулга авсан. Манай мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд үнэхээр мэргэшсэн, хариуцлагатай болсон юм байна гэж бид дараа нь бодсон. Тэгээд надтай холбоотой тэр орон сууцны асуудлыг шалгаад гүтгэлэг байна гэдгийг нарийвчлан тогтоосон.Тэгэхээр манай хуулийн байгууллага иргэн хүний зүгээс асуудал тавьсан л бол хэн ч байсан шалгаад хариуг нь өгдөг болжээ.”  хэмээн АТГ-ыг магтаж байна.

Ямартай ч Ерөнхийлөгчийн нэр холбогдсон орон сууцны асуудлыг гүтгэлэг гэж АТГ тогтоосон юм байж. Тэгвэл бусад асуудлууд нь юу болохыг АТГ тогтоосон уу гэдэг асуулт хариу нэхэж байна.

Сануулахад,  гишүүн асан  Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсаныхаа дараа өөрөө очиж  тайлбар өгсөн байдаг.  Тэрбээр Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг гаргаж тавьж, тэдгээр асуудлуудыг нь шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үүднээс АТГ-т хандсан байдаг.

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьчилсныг зохион байгуулсан. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.

Хоёрдугаарт, Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлж хууль зөрчсөн. Гэмт этгүүдэд уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.

Тавдугаарт, Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.

Зургаадугаарт, санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа.

Долоодугаарт, Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.

Наймдугаарт, МУ-ыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.

Есдүгээрт, Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, ҮХ зөрчин ЗГ-аа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.

Арав, Ухаалаг төр гэгчээр төрийг хүчгүй болгох бодитой алхам хийсэн.

Арваннэг, Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.

Арванхоёр, Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна гэж байсан. Түүнчлэн дээрх үндэслэлүүдийг удаан хугацааны туршид хэлэлцсэний үндсэн дээр гаргаж тавилаа. 50 гаруй үндэслэл байсан ч энэ 12 үндэслэлийг сонгон танилцуулж байна гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

27.123.214.1 зочин : том тэнэгтдэг байна шдээ хүзүүгүй *** чинь
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА