2017 -оны 4 -р сарын 19
“Манайд аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй”

Шадар сайд У.Хүрэлсүх чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлцгээхэд шүүмжлэл ихээхэн байлаа. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн хэлэхдээ “Чөлөөт бүс гээд хашааны хэрүүл хийгээд дуусч байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүдэд импортыг орлох үйлдвэр хэд байгуулагдсан, ажлын байр хэчнээн нэмэгдсэн талаар ярьдаг байх ёстой. Бид 13 жил чөлөөт бүсийг хөгжүүлэх гээд чадсангүй. Эдийн засагт өгөөж алга. Бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Өнөөдөр Алибаба дэлхий даяар чөлөөт бүс гэхгүйгээр үйлдвэрээс хэрэглэгч рүү нь хүргэж байна. Гэтэл манайд аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй. 170 тэрбум төгрөг зарцуулчихаад  чөлөөт бүс амь орохгүй байна”  гэж байсан юм.

Дашрамд өгүүлэхэд,  дэлхий дахинд чөлөөт бүсээрээ хөгжсөн улсууд бий. Тухайлбал  Коста Рика улс юм. Гадаадын өр зээлд баригдан экспортын орлогынхоо 50 хувийг өрөндөө төлж байсан энэ улс   өдгөө Латин Америкийн хамгийн тогтвортой, хурдацтай, цэцэглэн хөгжиж буй улсаар нэрлэгдэх болоод буй бөгөөд чөлөөт бүсийн зөв бодлого нь хөгжил дагуулж байгаа хүчин зүйлсийнх нь нэг мөн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА