2017 -оны 4 -р сарын 19
Улаан мөнгөн усны талаар сэрэмжлүүлэг гаргав

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүлэг гаргажээ. Сүүлийн үед иргэд улаан мөнгөн усны залиланд өртөх болжээ.

1950-аад онд ЗХУ-д үйлдвэрлэсэн “Зил” хөргөгч, цогийн индүү, хүндийн өргөлтийн туухай, дөш зэргийг өндөр үнээр худалдаж авах зар түгсэн байна. Дээрх эд зүйлст улаан мөнгөн ус их хэмжээгээр агуулагддаг бөгөөд хятадууд улаан мөнгөн усыг өндөр үнээр авдаг гэсэн цуу яриа тархжээ. Цахим сүлжээгээр энэ төрлийн зар цацагдаж, цөөнгүй иргэд хохирсон байна. “Улаан мөнгөн ус худалдан авна” гэсэн энэхүү зар нь өөрт байгаа эд зүйлсээ худалдах гэсэн залилангийн хэрэг гэдгийг ЦЕГ-аас анхааруулж байна.

Мөнгөн ус нь Монгол Улсад хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан байдаг. Хүний биед онцгой хортойн дээр мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлдөг гэдгийг нарийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

О.Сайхан


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА