2017 -оны 4 -р сарын 19
Солонгост 36 мянган монгол иргэн харлажээ

Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан.

Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш гэдгийг ГХЯ-наас онцоллоо. Монголын 2838 иргэн визгүйгээр тус улсад зорчдог байсан бөгөөд тэд алба, амины асуудлаар 6956 удаа зорчсон байна. Эдгээр иргэдэд олон удаагийн визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгохыг ГХЯ-аас хүссэн бөгөөд БНСУ-ын ЭСЯ саналыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн визийг олгож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.

БНСУ-ыг зорин явж буй монголчуудаас тус улсад хууль бусаар амьдран үлдэж буй иргэдийн тоо өссөөр байгааг Консулын газрын дарга тодотгож байна.

2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй тус улсад үлдсэн байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн гэдгийг мэдээллээ.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА