2017 -оны 4 -р сарын 18
Дураараа дургиж буй арилжааны банкуудыг засаг хянах нь ээ…


Монголбанк санхүүжилтийг нь олгож байгаа ч, арилжааны банкууд ипотекийн зээлийг иргэдэд олгохдоо тун хөшүүн хойрго байгаа нь үнэн. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр ипотектэй холбоотой асуудлаар хэлэхдээ “Төсвийн тодотголд ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Мэдээж энэ мөнгөний хүрэлцээ хязгаарлагдмал. Арилжааны банкууд их хэмжээний зээлтэй барилгын компаниудад л ипотек олгогдох хэмжээнд байгаа нь үнэн. Удахгүй би өөр болгоно. Уг нь ипотекийн зээлийн багц нэг их наяд төгрөг байвал ямар ч асуудал үүсэхгүй, зээл хэвийн олгогдоод явах юм. Би энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч ярьсан…  Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гээд тусгаад өгчихсөн. ОУВС-тай хэлэлцээр хийхдээ  ч тэр, гэр хорооллын утааг бууруулах хамгийн чухал шийдэл нь ипотекийн зээл байсан учраас Засгийн газарт шилжүүлэх замаар зогсоохгүй авч үлдсэн. Тэгэхээр цаашдаа зээл олгогддогоороо олгогдоод явна. Монголбанкнаас сар бүр арилжааны банкууд руу санхүүжилтээ тогтмол хийгээд явж байна. Одоо Засгийн газарт хамаарахаар болж байгаа учраас арилжааны банкуудаас сар бүр тайланг нь аваад, хянаад явна. Ингэснээр ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх асуудалд салбар яам анхаарлаа хандуулах болно. Одоо ипотекийн зээл банкны үзэмжээр л явж байгаа. Үүнийг цэгцэлж, ном ёсоор нь явуулах болно” хэмээн ярьжээ. Тэгэхээр зээл хүсэгчдэд ялгавартай хандаж буй арилжааны банкуудыг засгаас хянаж, цэгцлэнэ гэсэн амлалтыг салбарын сайд ийнхүү өгч байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

ЭДИЙН ЗАСАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА