2017 -оны 4 -р сарын 18
Дөрөвдүгээр сарын 18-нд болох үйл явдал

 

09.00 цагт “Ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудал” сэдэвт уулзалт БОАЖЯ-ны Хаан танхимд болно.
 
09.00 цагт НҮБ-ын байранд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, БОАЖЯ хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнг хэлэлцэнэ.
 
09.30 цагт МУИС-ийн I байрны дугуй танхимд Япон улсын Чуо Их сургуулийн профессор Масатака Ватанабед “МУИС-ийн Хүндэт Доктор” цол гардуулах ёслол болно.
 
10.30 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно.
 
11.00 цагт “Монгол-Германы Гүүр” ТББ-аас гадаадад төгсөгч залууст зориулан “Career expo-2017”-г найм дахь удаагаа зохион байгуулах талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт "Е-mart" худалдааны нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Аюулгүй бүс" уулзалт зохион байгуулна.
 
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Заамар хайрхан ТББ-аас Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрт 21 мянга га талбай бүхий улсын тусгай хэрэгцээний газарт уул уурхай ашигт малтмалын зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ.
 
12.30 цагт Доктор, профессор Чойжавын Баатар хурандаагийн “Заяа төөрөг” хоёр ангит кино зохиолын нээлт "Интерном" номын дэлгүүрт болно.
 
14.00 цагт УЕПГ-т тус газрын Сургалт судалгааны төв, МУИС-ийн Хууль зүйн их сургуультай хамтран ажиллах Санамж" бичигт гарын үсэг зурах ёслол болно.
 
14.30 цагт МҮЭХ-нд ОУВС-ийн төлөөллүүд МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана.
 
Төрийн ордонд
 
11.00 цагт “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал Шадар сайдын ажлын өрөөнд болно.
 
14.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана.
 
“Монгол ньюс” мэдээллийн төвд
 
11.00 цагт Баянзүрх дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар сургуулийн хараагүй багш, сурагчдын төлөөлөл БСШУС-ын сайдыг огцруулахыг шаардаж мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт Залуу захирлуудын холбоо, МЗХ-ноос бизнес эрхлэгч залуус нэгдэж улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах боломжийн талаар мэдээлэл хийнэ.
 
Эх сурвалж : Монцамэ агентлаг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА