2017 -оны 4 -р сарын 14
Ц.Нямдоржид холбогдох тагнуулын гэх хэргийг шалгахыг ТЕГ-аас шаардлаа

Хошууч генерал Ж.Баатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хятадын тусгай албатай холбоотой гэх асуудлыг дахин хэлж яриад байгаа. Тэгвэл “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос  Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгаж, тогтоох ёстой гэсэн асуудлаар ТЕГ-т өчигдөр албан бичиг хүргүүллээ. Тэд албан бичиг хүргүүлэхээсээ өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. “Уламжлалт тусгаар тогтнол” холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг хэлэхдээ  “Манай холбоо 2012 оны гуравдугаар сард байгуулагдсан. Улсын аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хамгаалах асуудлаар  судалгаа шинжилгээ хийдэг. Мөн аюулаас хамгаалах  байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж байдаг байгууллага юм. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон явдал бол ТЕГ-т шаардлага хүргүүлж байгаатай холбоотой.  Шаардлагын маань утга бол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдожтой холбоотой тагнуулын гэх хэргийг шалгаж тогтоож өгөөч гэж байгаа юм.

 Ц.Нямдоржтой холбоотой яригдаж байгаа энэ асуудал бол ноцтой асуудал юм.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдох том ноцтой асуудал учраас үүн дээр чимээгүй байж болохгүй юмаа гэсэн санаагаар асуудлыг  гаргаж ирж тавьж байгаа юмаа. Тухайн үедээ УАХБ-ыг удирдаж байсан хошууч генерал Ж.Баатар гэж хүн бий. Тэр хүн Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх хэргийг 2000 оноос эхэлж тавьсан байдаг юм. Төдийгөөс өдийг хүртэл 17 жил өнгөрчихжээ. 17 жил өнгөрөхөд тусгайлсан чиг үүргийн байгууллага шалгах ёстой тагнуулын байгууллага маань үүнийг шалгасангүй.

Зөвхөн энэ 17 жилийн хугацаанд тагнуулын байгууллагын удирдлагыг 7-8 удаа  сольсон байдаг юм. Ялангуяа сүүлийн 2012-2016 оны Засгийн газрын үед энэ байгууллагын удирдлагыг 3 удаа сольсон байдаг юм.  4 жилийн хугацаанд шүү дээ. Гэхмэтчилэн ийм олон шалтгаанаас үүдээд 17 жил болчихжээ. Одоогийн тагнуулын байгууллагын удирдлагыг энэ асуудал дээр нэлээн анхаарал тавьж ажиллаач ээ, хүч тавиач ээ гэсэн үүднээс  шаардлагыг гаргаж ирж байгаа юмаа.

2000 онд Ж.Баатар генералд  эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байдаг юм.Хүний нэр төрийг гутаан доромжилсон, улсын нууцыг задруулсан гэдэг байдлаар. Шалгагдаж  байсан хүн маань эргүүлээд шүүхэд өгсөн байдаг юм. Тэгээд  Ж.Баатар генералд  бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задалсан гэдэг байдлаар 7 жилийн ял өгсөн байдаг юм.

Ялаа эдэлчихээд гарч ирээд манай хүн дахиад энэ асуудлыг сөхөж тавьсан байдаг юм. Дахиад энэ асуудлыг 2010 онд тавьсан байдаг юм. 2010 оноос хойш чимээгүй дарагдаж  явсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа юм. 2017 оны 3 сарын 31- нд Ж.Баатар генералын бичсэн зүйл цацагдлаа шүү дээ. Нөхрийг тухайн цаг үед байгууллагыг удирдаад явж байхад бид  командад нь явж байсан хүмүүс.Удирдлагад нь явж байсан хүмүүс. Ж.Баатар генерал яагаад энийг байн байн гаргаж ирж тавиад байна вэ гэдэгт анхаарч эргэж  материалуудыг сөхөж үзсэн юм. Тэгээд үзэхээр их сонирхолтой асуудлууд босч ирж байгаа юм л даа. Байгууллагын удирдлагыг 17 жилийн хугацаанд олон удаа сольсноос болоод асуудлыг шалгаж чадаагүй амжаагүй байж болох юм. Нөгөө талаар улстөрийн өндөр албан тушаалтангууд зориудаар дарж өгсөн ийм асуудал байсан болов уу л гэж бодоод байгаа юм.

Тэгэхээр зэрэг би үүнийг ямар нэг нөлөөлөлд авталгүйгээр шалгаач гэж ТЕГ-ын дарга хошууч, генерал Б.Хурцаас хүсч байгаа юм. Шаардаж байгаа юм. 31-нээс хойш хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүд дээр судалгаа анализ хийгээд үзэхэд энэ дээр нөлөөлөл байх магадлал их өндөр харагдаад байгаа.  Бид шаардлага дээрээ дурдсан лдаа. Яагаад нөлөөлөл байна вэ гэхээр сүүлийн 2005 оноос хойш батлагдаж байгаа хуулиудыг  90-н  онд батлагдаж байсан хуулиудтай харьцуулаад үзэхээр сүүлд  батлагдаж байгаа хуулиудын дагуу бол  Монголын хөрөнгө гадагшаа урсаад байдаг. Монголдоо орж ирдэггүй. Энэ нөхцлийг суурийг бүр тавиад өгчихжээ.

Тэгэхээр энэ хуулийг боловсруулж, баталж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан гишүүдийн үйл ажиллагаа зэрэг нь  УИХ-ын тамгын газрын архивт  протоколоороо байж байгаа.  Тэдгээрт анализ хийгээч ээ. Ямар ямар хүмүүс идэвхтэй оролцоод байгаа юм бэ? Зөвхөн 31-нээс хойш хийсэн бидний үнэлгээ дүгнэлтээр Ц.Нямдоржтой холбоотой 4 факт гаргаж ирсэн байгаа.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нэгэнт гарчихсан байсан. 2008 онд гарсан байдаг юм. ҮАБЗ-ийн зөвлөмжтэй байхад нарийн царигийн төмөр зам тавиулах асуудлыг Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд нэг хэсэг гүйгээд бараагүй ээ. Энийг уухайлан дэмжиж явсан хүн баримтаараа бий.  УИХ-ын  тамгын газрын архив дахь протоколд  тусгагдсан явж байгаа. Барих нь зүйтэй, барих нь зайлшүй гээд хэлж ярьж байсан нь бий.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулсан төслөөр Монголын тусгай албадыг ямар ч ажиллах нөхцөлгүй төсөл санаачлан зүтгүүлж байсан хэсэг гишүүдийн дотор Ц.Нямдоржийн нэр цохиж л явсан. Та нар санаж байгаа бол өнгөрсөн жилийн 2015 оны 8 дугаар сард Өршөөлийн хууль батлагдсан шүү дээ. Өршөөлийн хуулийн дараагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг задлаад хоёр сонин хууль болгосон. Манай хүн энэ хуулийг задлаад явж байсан фактууд нь байна.

Хамгийн сүүлд Хилийн тухай хууль байна. Шинэчлэн найруулсан хуулийг батлах үед Ц.Нямдоржийн бүр өөрийнх нь хэлж байсан үг байна. Би Хууль зүйн сайд байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж олон жил бодож яваа юмаа. Одоо энийгээ биелүүлье ээ гэдэг байдлаар хэлж байсан байдаг. Тэгээд олон нийтийн эсэргүүцэл, эх орноо тусгаар тогтнолоо гэж бодож явдаг хэсэг гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал унасан, батлагдаагүй.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль дээр манай холбоо  цагдаагийн нэлээн олон ахмад ажилтнуудтай  нийлээд хурал хийж байсан. ТВ9 телевизийн хэвлэлийн байранд. Ийм байдлаар олон түмний эсэргүүцэлтэй тулгараад асуудлууд нь унаж байсан юм.

2 дугаарт аливаа батлагдаж байгаа хуулиуд дээр гадны нөлөөллүүд асар их байна. Нөлөөллүүд нь сүүлийн үед илэрхий мэдэгддэг болсон. Ялангуяа 2014 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан Газрын тосны тухай хууль бий. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын захирамжаар гурван хүнтэй ажлын хэсэг байгуулаад өөрөө ажлын хэсэгт  ахлагчаар нь ороод  Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан байдаг юм. Гэтэл Х.Болорчулуун гишүүн тэр хуулийг өөрөө санаачлаад, ажлын хэсгийг 12 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулаад ажиллаж байхад, давхар 3 хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тэгээд Ц.Нямдоржоор ахлуулсан гурван хүнтэй ажлын хэсгийн шинэчлэн найруулсан төслөөр л хуулийг батласан шүү  дээ. Тэр хууль нь ямар учиртай байсан бэ гэхээр ерөөсөө л  Монголын талын ноогдол ашиг авах хэмжээ хязгаарлагдсан, багассан. Ийм л хууль болсон. Энэ хуулийн цаана хятадын эрх ашиг явж байгаа шүү дээ. Газрын тосыг хятадын компаниуд л хайгуул хийж, олборлолт явуулж байгаа. Хятадын талын эрх ашиг илүү өндөр гараад явчихсан.

Гэтэл манай хүн бол 90- оноос хойш Хятадын тусгай албанд элссэн гэх асуудалд орооцолдоод өдийг хүртэл явж байгаа. Нэг талд шийдээгүй.  Энэ асуудлыг баримтжуулаад гаргаад ирсэн, тэр байгууллагыг удирдаад явж байсан хүн эргээд өөрөө буруутан болоод явсан. Тэгэхээр үүнийг “за нэг тийм юм болж байсан юм” гээд хаямааргүй байна. Манай байгууллага бол Аюулаас хамгаалах тагнуулын байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад  ажилтнууд байдгийн хувьд энэ асуудлыг зүгээр орхихгүй ээ.” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

103.229.123.2 зочин : nyamdorjiig yerunhiilugch blwol elbegeegiin gar hulun bolon awilgachid ***id mongold gishgeh gazargui bloh zamaasa ***uulah gd hud*** hereg zohioj gujirdej bga.nyamdorj tiim hun bish elbegdorj uuruu tagnuul hyatadas hurtel yarij bďg yaria ni bga bizde.ugàsa elbegiin tsus mongol bish ym chni uuruu tagnuul hun shuu de.nyamdorj shudarga hun y***na
103.229.123.2 ard hun : yug ni ***lgadag ym.umhii elbegdorj bolon tuunii gar hul bolson heregtenguud shudarga hun garch yerunhiilugch blchwol nuugdah tolgoi hiih gazargui bolchih gd nyamdorj guaig zamaasaa ***uulah arga sedej bhgui yu.yun ***giin tagnuul we ***uud ch bh ymaa.elbegdorj odoo suudlaasaa ***haasa umnu hun ***aas busdiig hiih blguibingej huniig gutgeh elbegdorjid yu ch bish togloom biz.shudarga uneniig yarij hudlaa shou hiideggui iim hun yerunhiilugch blwol elbegdorj tuunii gar hul bologsodod mong
103.229.123.2 зочин : өмхий элбэгдоржийн гар хөл болсон хүн гэдгээ умартсан юмнууд нямдоржийг ерөнхийлөгч болчвол бүх юм шударга болж өөрсдөө хэцүүдэхээ мэдээд бас 1 юм зохиож байна уу та нар.айж байна гэдэг чинь хэрэг хийсний шинж.нямдоржийг ш***гаж яадаг юм.ганц бузар хэрэгтэнгүүдийн өмнө ганцаараа с***хи сөрөн зогсож үнэн мөнийг ярьдаг шударга хүн.энэ хүнтэй ард түмэн хамт байгаа та нараас хүчтэй шүү
122.201.24.2 жаа : ш***гах нь зөв л дөө гэхдээ үнэнийг л олох хэрэгтэй
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА