2017 -оны 4 -р сарын 10
Д.Отгондалай Тайландад аваргаллаа

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас долоон боксчин оролцсоноос Риогийн олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Отгондалай алтан медаль хүртэв.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд тулалдсан  МУГТ Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Кубын Дариаски Палмер Каррионтой тулалдаж өрсөлдөгчөө ялсан. Харин аваргын төлөө эзэн орны боксчин Сомча Вонгсувантай тулалдаж ялалт байгууллаа.

 

 Мөн  тэмцээний -49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн. Ийнхүү манай улсын хоёр боксчин алт, хүрэл медаль хүртсэн амжилтаар Тайландын эзэн хааны цомын тэмцээнийг өндөрлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/content/read/481576.htm


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

202.131.247.1 зочин : bayar xvrgie
СПОРТ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА