2017 -оны 3 -р сарын 30
С.Төгсийн дараагийн сонголт тэнгэрийн хунтайж уу?

Гадаад төрхөндөө өөрчлөлт хийхээс хэзээ ч айдаггүй хэмээн ярьдаг Загвар өмсөгч С.Төгсийн ээлжит нэгэн хувиралт фэнүүдэд нь их л таалагдав бололтой. Үргэлжийн эрэлттэй байдаг завгүй бүсгүй хамгийн сүүлд дэлхийн хувцас загварыг тодорхойлогч Италийн Милан хотноо болсон “Fashion Plate” сэтгүүлийн зураг авалт, алдартай “Женни” загварын шоуны тайзан дээр алхаад ирсэн гээд түүний сонин сайханыг дурдаад барахгүй. Тэрээр энэ удаад нандигнан хайрлаад байсан саарал үсээ улаан болгож түүгээр ч барахгүй хагас хусуулсан нь эрч хүчтэй, зоримог гэдгийг нь улам тодотгожээ. Харин сүүлийн үед “Авьаслаг Монголчууд” шоунаас төрсөн Поле бүжгийн ханхүү Цэнгүүнтэй байнга хамт явах болсон гэнэ. Ажил хэрэг, амрагийн холбоо аль нь эсэхийг одоогоор хэн ч тааж мэдэшгүй. Ямартайч зураг дарсан Цэнгүүн гэж байнгын онцлох болсоноос гадна чөлөөт цагаа ч хамт өнгөрүүлдэг болоо юу даа гэмээр зурагнуудаа сошалын найзууддаа хуваалцах болсон гэнэ шүү.

Эх сурвалж:Шуурхай.мн


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА