2017 -оны 3 -р сарын 28
Хамгийн их орлоготой хөлбөмбөгчин, дасгалжуулагчдыг нэрлэжээ

Францын “France Football”сэтгүүл хамгийн их цалин, хөлс авдаг хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагчдын жагсаалтыг нийтлэсэн байна.

Хөлбөмбөгчдөөс эхний мөрөнд Португалын шигшээ баг болон Мадридын “Реал” клубийн тоглогч Криштиану Роналду бичигджээ.Сүүлийн нэг жилийн шагнал болон рекламыг бодолцвол, түүний орлого 87,5 сая евро болсон байна.Орчин үеийн хөлбөмбөгийн өөр нэг од, “Барселон” клуб болон Аргентины шигшээ багийн тоглогч Лионель Месс 76,5 сая еврогийн орлоготойгоор жагсаалтын хоёрт бичигджээ. Жагсаалтын гуравт орсон “Барселон” клубийн тоглогч аргентины Неймар өнгөрсөн жил 55,5 сая еврогийн орлого олсон байна.

Хамгийн их орлоготой дасгалжуулагчдын жагсаалтын эхэнд Португалын Жозе Моуринью бичигдэж,"Манчестер Юнайтед" клубийн дасгалжуулагч тэр 28 сая еврогийн орлоготой ажиллажээ. Хятадын шигшээ багийн дасгалжуулагч Марчело Липпи 23,5 сая еврогийн орлоготойгоорхоёрт бичигдсэн байна. Францын “Пари Сен-Жерман” клубийн ерөнхий дасгалжуулагч асанЛоран Блан 20 сая еврогоор гуравт оржээ.

Хөлбөмбөгийн зах зээлд хятадын клубүүд идэвхижсэнтэй холбогдонсүүлийн үед хөлбөмбөгчин, дасгалжуулагч нарын орлого нэлээд өссөн байна. Тухайлбал,хятадын аварга шалгаруулах тэмцээнд нэг ч гоол оруулаагүй мөртлөө, 28,5 сая еврогийн орлого олсон “Хэбэй Чайна Фортун” клубийн аргентины довтлогч Эсекьель Лавесси чжагсаалтад оржээ.

С.Инда

bataar.mn


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СПОРТ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА