2017 -оны 1 -р сарын 30
ХӨЛ ХҮНД НАТАЛИ СЭТГҮҮЛИЙН НҮҮРИЙГ ЧИМЛЭЭ

Чадварлаг жүжиглэлт, сэтгэл татам төрхөөрөө дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулдаг эмэгтэй бол яах аргагүй Холливудын үзэсгэлэнт гүнж Натали Портман. Кино урлагийн ертөнцөд 13 настайгаасаа анх хөл тавьсан тэрбээр “Хар хун” киноныхоо дүрээр Оскарын шагнал хүртэж явсан бөгөөд тэр дүрээр нь ч манай үзэгчид таних биз ээ.
 
Тэгвэл жүжигчин бүсгүй эдүгээ хоёр дахь хүүхдээ тээж байгаа юм. Өнгөрсөн оны есдүгээр сард жирэмсэн болсноо зарласан тэрбээр уран бүтээлийнхээ ажлаас түр завсарлага авсан байдаг. Харин энэ удаа хөл хүнд зургаараа загварын “Ванити фэйр” сэтгүүлийн нүүрийг чимж, шүтэн бишрэгчидтэйгээ “мэндчиллээ”.
 
Эдүгээ 35 настай Натали таван настай Алеф гэх хүүтэй. Түүний нөхөр нь “Хар хун” кинонд хамтран ажилласан балетын бүжигчин Бенжамин Миллипид юм.




Монголын мэдээ
Б.Даваахүү


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА