2017 -оны 1 -р сарын 30
Диана гүнжийн хүүхдүүд ээжийнхээ хөшөөг босгоно

Их Британийн ханхүү Уильям, Харри нар 20 жилийн өмнө харамсалтайгаар өөд болсон ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж босоо хөшөө бүтээхээр болжээ. Хөшөөг Уэльсийн гүнж багагүй цагаа өнгөрөөдөг байсан Кенсингтоны ордны гадаа олон нийтэд зориулан босгох аж. Уран барилгын нэгэн чухал төлөөлөл болсон Кенсингтоны ордонд ханхүү Уильям, Кейт нар амьдарч байна.

 

“Түүний нааштай нөлөө, нэр хүндийг хүлээн зөвшөөрөх цаг боллоо. Манай ээж олон хүний сэтгэлийг хөдөлгөж, гүн сэтгэгдэл үлдээсэн. Кенсингтоны ордонд зочилсон хүн бүр ээжийн минь амьдрал, үлдээсэн өвийг эргэцүүлж байгаарай гэж хүсч байна” хэмээн Диана гүнжийн хүүхдүүд мэдэгдэлдээ онцолжээ.

Одоогоор хөшөөг урлан бүтээх уран барималчийг олж сонгоогүй байгаа ч хөшөөг босгох ажил ойрын үед эхэлнэ хэмээн хатан хааны гэр бүлийн төлөөлөгч мэдэгдлээ. Диана гүнжийг хөшөөнд мөнхлөх уран бүтээлчийг зургаан хүнээс бүрдсэн комисс сонгоно. Тэдний дунд Уэльсийн гүнжийн эгч Сара байгаа аж. Английн хатан хаан II Элизабет Дианад хүндэтгэл үзүүлэх гэсэн ач нарынхаа хүслийг дэмжиж байгаа аж.

Ээжийнх нь гэнэтийн үхэл өөрт нь ямар нөлөө үзүүлсэн талаар олон жилийн турш ам нээж яриагүйдээ харамсч буйгаа ханхүү Харри өнгөрсөн зун илэрхийлсэн юм. Диана автозамын ослоор нас барахад Харри 12, Уильям 15 настай байсан билээ.

Диана Спенсер 1981 онд Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльзтай гэрлэсэн.Тэдний гэрлэлт эцэстээ хямралд орж 1996 онд салжээ. Диана 1997 онд найз залуу Доди аль-Файедийн хамт Парис Хотын Ritz зочид буудлаас гарч автомашинаар явж байхдаа осолд орж харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА