2017 -оны 1 -р сарын 26
Пэрис Жексон Биберт санаа тавив


АEG Live продюсерийн төвтэй хамтарч ажилладаг Канадын дуучин Жастин Бибер тун ч анхааралтай байх ёстой гэнэ. Үүнд попын хаан агсан Майкл Жексоны охин Пэрис итгэлтэй байгаа юм. Саяхан өгсөн нэгэн илэн далангуй ярилцлагадаа бүсгүй хэн нэгэн аавыг нь санаатайгаар хороосон гэсэн шуугиан тарьсан мэдэгдлийг хийсэн билээ. Тэр ч бүү хэл, Пэрис аавынх нь үхэлд дээрх продюссерийн төвийн хүмүүс хамааралтай гэж ярьжээ. Харин одоо тэрээр өөрийн найз Жастин Биберын амь насанд санаа зовж суугаа гэнэ. 

Пэрис энэ талаар “Тус төвийнхөн уран бүтээлчидтэй тун ч зэрлэг харьцдаг. Сунаж унатал нь ажиллуулдаг юм билээ. Энэ нь үхэлд хүргэж мэднэ. Би Жастины тоглолтыг үзсэн. Тэрбээр маш их ядарсан байсан. Хөл дээрээ дөнгөн данган зогсож байлаа. Би тасалбарыг хартал түүний аялан тоглолтыг аавыг минь өөд болохоос өмнө хамтарч ажиллаж байсан нөгөө гайтай компани зохион байгуулж буй гэдгийг мэдсэн. Шууд л аавыгаа, түүний туйлдалтыг санаж билээ. Аав минь маш их ядарсан мөртлөө унтаж чаддаггүй байсан юм” гэж ярьжээ. 

Попын хаан агсан Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч Конрад Мюррэй буруутайд тооцогдсон билээ. 
Эх сурвалж www.wikimon.mn


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА