2017 -оны 1 -р сарын 23
Эр хүн

Image may contain: outdoor

Өнгөрсөн жилийн 2 сараас эхлэн би гэрийнхээ ойролцоо байдаг кофе шофоор үйлчлүүлж байгаа юм. Тэгсэн гурван сарын эхээр бүх бие нь битүү шивээстэй, 35 орчим насны, чийрэг том биетэй залуу шинээр зөөгч болсон байлаа. Будлиж өгнө, гэхдээ хүн болгонтой сайхан харьцаж, буруу зөрүү хийсэн ч дахин дахин хийгээд л алдаагаа засаад маш хичээнгүй гэдэг нь нүдээ аньсан хүнд ч мэдрэгдэхээр байсан юм.

7р сар гэхэд нөгөө зөөгч мэргэжлийн болчихжээ хөөрхөн. Ажилдаа дуртай үнэн сэтгэлээсээ гэдэг нь ажиглагдсаар л ... Нэг өдөр манай найз залуу, тэр хоёр буу халж байна аа. Тэгсэн нөгөө зөөгч "Бардам залуу насандаа алдаа гаргаад аавын хаалга татаад саяхан 1 сард гарч ирсээн. Намайг шоронд байхад найз охин маань бараг л өдөр болгон 5 жил эргэсэн. Одоо хайртай хүнийгээ зовоохгүй сайхан амьдарнаа..." гэж байна. Австраличууд ер нь худлаа ярьдаггүй шударга хүмүүс л дээ. Яг үнэндээ үүнийг сонсохоос өмнө би энэ хүнийг ямар нэгэн алдаа гаргаж үзсэн, одоо бүхнийг ухаараад сайхан амьдрахыг хичээж буй ЭР ХҮН байна даа гэж дотроо бодож байсан юм...

Гэтэл сүүлд 11 сараас хойш нөгөө залуу харагдахаа байчихсан. Найз залуу бид хоёр түүнийг яасын бол доо, бүх зүйл нь сайхан байгаасай гэж ярилцаж байсан ч би дотроо буруу зүйл хийгээд ААВЫН ХААЛГА АХИН ТАТЧИХААГҮЙ БАЙГАА ДАА гэж санаа зовниж байлаа.

Тэгтэл энэ Даваа гарагт кофе уугаад сууж байсан чинь нөгөө ЗӨӨГЧ ЗАЛУУ нэг хөөрхөн жижигхэн нярай тэвэрчихсэн, хажууд нь дэлхийн миссээс ч үзэсгэлэнтэй, гуалиг шаргал үст бүсгүй түүнийг сугадчихсан ирж байна хө 😃 Тэгээд хуучин үйлчлүүлэгчидтэйгээ бүгдэнтэй нь хөөрхөн мэндлээд, хүүтэй болсоон гурван сар хүрхээр нь удахгүй ажилдаа орно оо гээд бөөн баяр хөөр болсон хүн явж байна. Нөгөө шаргал үстийн ядам хуруунд хоёр ширхэг бөгж байна хө, гэрлэчихэж манай хоёр... Бүсгүй хэнээс ч илүү гэрэлтсэн, намуухан мөртлөө яриа хөөрөөтэй сайхан эмэгтэй байна. Түүний харцнаас би зөөгч залууг ЭР ХҮН гэдгийг олж харлаааа... Нөхөр нь миний хайр яваад хумсаа янзлуулаад ирхүү гээд хүүгээ аваад үлдэж харагдсан.

Кофе шофын эзэн энэ залууд боломж олгож, өдөр бүр хурцалж дэмжиж байсанд нь ч талархмаар. Заримдаа жижигхээн дэмжлэгэ, итгэл хүлээлгэх нь хүний амьдарлыг санаанд оромгүйгээр өөрчилж гайхамшигийг бүтээж чаддаг мэт...Copy.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА