2017 -оны 1 -р сарын 11
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 баг оролцоно

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны зөвлөлөөс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн тоог 32-оос 48 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар тус байгууллага Twitter-тээ мэдээлсэн байна.

Гэхдээ уг шийдвэрийг 2026 оны дэлхийн аваргын тэмцээнээс эхлэн мөрдөх аж. Багуудыг 16 хэсэгт хуваах бөгөөд хэсэг бүрт гурван шигшээ баг багтана. Улмаар хэсэг тус бүрээс хоёр шилдэг баг плей-оффт өрсөлдөнө.

2026 оны тэмцээнийг явуулах газар одоогоор тодорхойгүй байгаа. Уг тэмцээний эрхийг авахыг хүссэн орнууд хоёр бүлэг болон өрсөлдөж байгаа билээ. Үүнд Энэтхэг болон Хятад; Эквадор, Боливи, Перу болон Парагвай юм. Эдгээрээс гадна Канад болон Шинэ Зеланд дэлхийн аваргыг явуулах хүсэлтэй байгаа ажээ.   

Г.Номин

Эх сурвалж: www.TODAY.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СПОРТ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА