2017 -оны 1 -р сарын 10
Б.Гарамгайбаатар “гарамгай” бултаад байгаа юм биш биз

Б.Гарамгайбаатар “гарамгай” бултаад байгаа юм биш биз

 

Хөгжлийн банкны шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаарх мэдээлэлтэй зэрэгцэн хуулийн байгууллагад шалгагдах ёстой хүн бол Б.Гарамгайбаатар юм байна гэдгийг нийгэм даяараа ойлгоод байгаа. Харин хуулийнхан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ж.Энхбаяр гишүүн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын компанитай холбоотой асуудлыг онцолж хэдэнтээ хэлсэн билээ.  Тэр хэлэхдээ  “Энэ тайланг орж ирэхэд үнэхээр харамсаж байна. Санхүүгийн сахилга батгүй, дур зоргоороо авирласан зүйлс хавтгайдаа байна. Нэг жишээ хэлэхэд 300 сая төгрөгийн өртгөөр хийгдэхээр гэрээ хийгдчихсэн зам өөрчлөлт ороод 4,3 дахин өндөр өртөгтэйгөөр 1.3 тэрбум болж өсөөд явсан байх юм. 440 сая төгрөгийн гэрээтэй замын ажлыг бас өөрчлөөд 1 тэрбум 895 сая болгосон. Энэ болгон нь улстөрчидтэй холбоотой компаниуд. 440 сая төгрөгийн өртөгтэй ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн. Монроуд компанийн ажил. 4,3 дахин нэмж өөрчилсөн асуудал. Энэ хүн хэн байсныг мэднэ шд, АН-ын бүлгийн дарга байсан.” гэж байсан. Тэгэхээр өмнөх парламентын үед олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын тухай энд ярьж байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа юм. 

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг анх шалгах болсон үндэслэл нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанитай холбоотой байсан гэдгийг өмнөх бичвэрт цухас дурдсан. Түүнчлэн ямар учир шалтгаантай вэ гэдгийг энд тодруулан хүргэж байна. Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан ч,  УИХ-ын гишүүн болж чадаагүй  Б.Гарамгайбаатарын байгуулсан, одоо ч өөрийнх нь болох  “Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хавар мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан  боловч  1  км ч  зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ  “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм. Тэгэхээр “Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон  шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан. 

Б.Гарамгайбаатар эрхэм бол өөртөө хир халдаадаггүй. Тэрбээр бондын мөнгийг зүй бусаар зарцуулаад байна уу гэх агуулгатай асуултад хариулахдаа “Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхмын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.”хэмээн томорч байсан хүн. Гэтэл бодит мэдээлэл өөр байгаад байдаг. 

Шуурхай.мн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

59.153.114.1 зочин : атг-цег бариач түүнийг арай түүнээс ави,,,,,,,,авчихсан ,,,,,,,,,,
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА