2017 -оны 1 -р сарын 6
С.Жавхлан: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж яагаад болдоггүй юм

"Улсын их хурлын гишүүн С.Жавхланг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл та дэмжих үү дэмжиж байвал шэйрлээрэй" гэх мэдээлэл сошиал ертөнцөд тархжээ. 

Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Хэрэв энэ хууль батлагдвал эрх барьж байгаа буюу УИХ-д суудал авсан намуудаас нэр дэвшигчид өрсөлдөж, бусад нам эвсэлд хаалттай байгааг МАХН болон бие даагчид шүүмжилж байгаа.  Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр "Хоёр эрх баригч нам ялангуяа МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хүч түрэн оролцох юм бол нийгэмд маш том хагаралдаан үүснэ. Үүнийг би төсөөлж байна. Харж байна. Манай сонгуулийн тогтолцоо сонгоё гэсэн зөв сэтгэлтэй хүмүүсийг нь шигшиж гаргах ирэх тогтолцоо байдаггүй. Эс хүссэн ч хүссэн ч энэ нөхрийг л сонго гэсэн тогтолцоо яваад байгаа учраас түмэн олон залхаж, бухимдаад байгаа юм. Энийг өөрчлөх талаар хөндвөл Үндсэн хуулийг хүртэл өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Намайг энэ асуудлыг хөндөхөөр Жавхлан нэр дэвших нь байна гэж хараад байх шиг.  Гэхдээ яагаад бие даагчийн орон зайнаас хүн ямарваа нэгэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлж болдоггүй юм бэ. Жавхлангийн байр суурь хасагдчихаар намайг сонгосон 70 мянган хүмүүс сонголтоо яаж хийх юм. Цаашлаад Монголын тал нутгаар намайг дэмжиж байсан олон хүмүүс байгаа ш дээ. Тэд нар сонгуульдаа яаж оролцох юм. Би "Хамаг Монгол"-ыг дуугаараа нэгтгэсэн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулын тухай хуулын эсрэг Хамаг Монголоороо тэмцэх болно" гэжээ.

http://eagle.mn/r/22455


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

103.26.193.1 зочин : kkk jijigdene za
182.160.2.1 зочинu : жавхлан чаднаа дэмжие
203.91.115. зочинпп : яагаад ерөнхийлөгч болж болохгүй гэж
202.21.100.2 зочин00 : zuw zuw demjij bn
202.179.31.1 зочин : сайн дэмжилэг авна
202.72.245.2 зочин : зөв хүмүүстэйгээ нэгдэж эх орноо аврайч ээ
202.72.245.2 зочин : нэг хүн ч гэсэн хүнээр байж байгаа нь сайн л байна
202.72.245.2 зочин : дэмжиж байна. үнэхээр эх оронч з***уу шүү, дүүдээ ажлын амжилт хүсье
66.181.184.2 зочин : ийм ***ай сарбаоай ерөнхийлөгч болбол ???????
84.129.5. зочин javklan : bi bas devshii l daa... iin iin iin ... yagaad bi boldkuu en ? samrii shuu taanuusiid ...
202.9.43.1 зочин : дуу дуулах авьяастай хүн. чаддаг юмаа л хийл дээ гэж зөвлөе
202.9.43.1 цагаадай : жавхлангийн яриаг зүйлийг сонсоход ямарч юу ярихаа мэддэггүй утгагүй юм ярих юм. монголын төрийн түшээ гэж иймэрхүү мэдлэгтэй боловсролтой хүнийг сонгоод байхаар бид хөгжих тухай яриад ч хэрэггүй гэж бодогдоод бас харамсаад сууж байна даа.
139.5.218. зочин : хөдсөн дээлт минь, хөрсөн дээрээ *** даа...яахав дээ зайлуул гээд өрөвдөөд уих-д оруулчихсан чинь одоо бүр давраад ерөнхийлөгч болох санаатай....ккк
ЦАХИМ ТОЙМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА