2016 -оны 12 -р сарын 22
Хэлли Бэрри: Би киногоо үзээд өөрөөрөө бахархдаг

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрри “ABS” сувгийн “Оддын үдэш” шоунд оролцож ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Kidnapped” кинонд тоглосон юм.

 

 

-Энэ асуултыг одоо асууж байгаад уучлаарай. Та яагаад жүжигчин болсон юм бэ?

 

-Би алдартай болохыг хүссэн. Тиймээс л энэ замыг сонгосон.  

 

-Таны тоглосон кинонуудыг үзэхэд их сэтгэл хөдөлдөг. Таны бүтээж буй дүрүүд их хэцүү бас амаргүй харагддаг.

 

-Тиймээ. Би киногоо үзээд өөрөөрөө бахархдаг. Би дүрдээ бэлдэхийн тулд тодорхой хугацаанд гэр бүлээсээ хол байх шаардлагатай байдаг. Миний дутагдал бол ганцаараа байхдаа л амжилттай байдаг. Ганцаараа байхдаа илүү их амжилт олдог. Тийм учраас дүрээ бүтээх, зохиол дээр бичсэн нэгнийг амьдруулахын тулд их хичээллэдэг.

 

-Хаана бэлтгэлээ хангадаг вэ?

 

-Бүжгийн зааланд бэлтгэлээ хийдэг. Хананд нь олон толь байдаг. Би бүжиглэх их дуртай. Хэрвээ дасгал сургуулилт хийх үедээ дуртай бүжгээ бүжиглэдэг. Бүжиг бүжиглэхэд хормын төдийд эрч хүч минь цэнэглэгддэг. Үнэхээр гайхалтай. Мэдээж хэрэг гэр бүлээсээ хол байх хэцүү байдаг. Гэхдээ би уран бүтээлээ амжилттай байлгахыг хүсдэг. Надад итгэл хүлээлгэсэн бүхний итгэлийг алдахыг хүсдэггүй.

 

-Кино зураг авалт эхлэхээс өмнө та тусгай сургуулилт хийгээд үндсэн зураг авалтадаа ордог гэсэн үг үү?

 

-Тийм ээ та зөв ойлгож. Ихэнх жүжигчид л иймэрхүү зан үйл хийдэг.

 

-Тэгвэл та дээрх сургуулилтыг хийлгүйгээр кино зураг авалтад орж байсан уу?

 

-Тийм ээ орж байсан. Ерөнхийдөө “Оскар”-ын эзэн болоод л илүү их хичээх хүсэл зориг төрсөн. Илүү их амжилт гаргаарай хэмээн шагнал өгдөг гэж ойлгодог.

 

 

-Хэрвээ нэг найруулагч танд ярьж чаддаггүй эмэгтэйн дүрийг өгвөл та хэр удаан хугацаанд бусадтай ярилцахгүй вэ. Хэллигийн тэвчээрийн хязгаар аль хүртэл вэ?

 

-Ёстой энэ талаар бодож байгаагүй юм. Гэхдээ би зураг авалт эхлэхээс хоёр сарын өмнөөс тусгай сургуулилт хийж, зохиолоо судлах, дүрээ судалж эхэлдэг. Сүүлийн хоёр долоо хоногт нь би өөрийнхөө бүтээх дүр дээрээ ажиллаж, үг хэллэгт зэрэгтээ анхаарлаа хандуулдаг. Хэрвээ надад хэлгүй эмэгтэйн дүрийг өгвөл хоёр долоо хоног орчим хэн нэгэнтэй  харилцахгүй байх. Мэдээж хэрэг нөхцөл байдал ямар байхыг би мэдэхгүй байна.  Ер нь сайн бүтээл төрнө гэдэг жүжигнээс 100 хувь хамааралтай. Бид хичээх тусам кино улам их амжилт олдог. Тэвчээрийн тухайд би тийм ч тэвчээртэй нэгэн биш. Ямар ч бэлтгэл сургуулилт хийхгүйгээр амжилт олох амаргүй.

 

-Та маш олон дүрийг бүтээсэн. Эдгээр дүрээс бүтээхэд хамгийн хэцүү нь аль байсан вэ?

 

-Бүгд л хэцүү. Амархан дүр гэж байхгүй ээ. Би эдгээр бүтээхийн тулд өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн. Би магтуулах их дуртай. “Оскар”-ын эзэн болоод гэртээ харих үедээ илүү их амжилт олохыг хүсч байснаа нууж байгаагүй.

 

-Таны яриаг сонсохоор нэр алдарт дуртай мэт сонсогдох юм. Гэхдээ энэ бол миний бодол?

 

-Тийм ээ би эмзэглэхгүй байна.

 

-Алдартай хүмүүсийн хувийн амьдралыг олон нийт их сонирхдог. Энэ бүхэн танд дарамттай санагддаг уу?

 

-Дарамттай санагддаг. Яг л хоолойгоо боолгож байгаа мэт мэдрэмжийг авдаг.

 

 

-Гэхдээ энэ бүхэн таалагддаг хүмүүс бий?

 

-Нэг зүйлийг хэлэхэд энэ бүхэн надад таалагддаггүй.

 

-Та инстаграм хуудсаа их сайн хөтөлдөг. Нийгмийн сүлжээ ашиглахад танд ямар байдаг вэ?

 

-Цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Нийгмийн сүлжээнээс би тайтгарал, урам зоргийг авдаг. Царайг нь ганц ч удаа харж байгаа хүмүүс намайг урамшуулах таалагддаг. Инстаграм намайг цэнэглэдэг гэхэд болно. /инээв

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/477473.htm


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА