2016 -оны 12 -р сарын 9
Хэт туранхайгаараа дуудуулсан Жижи Хадид тайлбар хийлээ

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан  хамгийн алдартай загварын шоу “Викториас Сикрет-2016” наадамд оролцсон зарим загвар өмсөгчдийг хэт туранхай байна зэргээр үзэгчид шүүмжилсэн.

Шүүмжлэлд өртсөн загвар өмсөгчдийн нэг болох Жижи Хадид өвчний улмаас турж эцэж байгаа хэмээн мэдэгджээ.

Тэрбээр хоёр жилийн өмнөөс Хашимотогийн өвчнөөр өвдсөн ба энэ нь бамбай булчирхайн үрэвсэлтэй болгодог аж. Эмчилгээ хийлгэж, тасралтгүй эм уудаг ч энэ жил өвчин сэдэрч, ихээхэн жин хаяхад хүргэсэн гэнэ.

“Би хүссэндээ тураад байгаа юм бишээ, бодисын солилцоо маань энэ жил үнэхээр “гаж” ажиллаад байна. Би бусад шиг булчин шөрмөстэй л байхыг хүсдэг. Гэвч өвчний улмаас тийм хэмжээнд хүрч чадахгүй, цаашилбал жин хаяхад нөлөөлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Азаар уг өвчин эмчилгээ сайн авдаг аж.

Сонирхуулахад Жижи Хадидын төрсөн дүү Белла Хадид энэ жил “Викториас Сикрет” наадамд эгчтэйгээ цуг тайзнаа алхсан бөгөөд урьд өмнө эгч дүү загвар өмсөгчид нэгэн тайзнаа алхаж байсан түүх байдаггүй аж. Түүхийн хуудсын шинээр нээсэн эгч дүүс болох Жижи 21 настай бол Белла Хадид 20 настай.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА