2016 -оны 12 -р сарын 2
“Victoria's Secret”-ийн загвар өмсөгчид хэдийг олдог вэ

Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцас үйлдвэрлэгч “Victoria's Secret” компанийн есөн загвар өмсөгчийн жилийн орлогыг “Forbes” сэтгүүл онцолжээ. Саяхан Парист тус компанийн загварын шоу болж өнгөрсөн бөгөөд оролцсон загвар өмсөгчдийн 13-ынх нь жилийн орлого 245 гаруй сая ам.долларт хүрч байгаа аж.

13. Португалиас төрөн гарсан загвар өмсөгч Сара Сампайогийн жилийн орлого 1.2 сая ам.долларт хүрч байна.

12. Шведийн модель, 28 настай Элса Холкс жилд 1.5 сая ам.доллар олжээ.

11. Америкийн залуу загвар өмсөгч, 20 настай Белла Хадидын жилийн орлого 3 сая ам.долларт хүрч байна.

10. Марта Хантын жилийн орлого 3 сая ам.доллар юм. Тэрбээр 27 настай.

09. Калифорниас гаралтай модель Жасмин Тукс жилд 5 сая ам.доллар олж байна.

08. Өсч яваа модель Тайлор Хилл 21 настай хэдий ч жилийн орлого нь 6 сая ам.долларт хүрчээ.

07. 31 настай Лили Олдрижийн жилийн орлого 8 сая ам.доллар. Тэрбээр “Bulgari”, “Rag & Bone” хувцасны брэндтэй хамтран ажилладаг.

06. Белла Хадидын эгч Жижи Хадидын жилийн орлогоо 13 сая ам.долларт хүрчээ.

05. Пуэрто Рико улсын модель Жоан Смоллсын жилийн орлого 16 сая ам.доллар. Тэрбээр улсдаа хүмүүнлэгийн үйлсэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулдаг.

04. Кардашианы охидын отгон нь болох Кендалл Женнерийн жилийн орлого 18 сая ам.доллар юм.

03. “Victoria's Secret” компани Хятадын зах зээлд нэр хүнд олохын тулд тус улсын модель Лю Вэнтэй гэрээ байгуулсан гэх яриа байдаг. 28 настай загвар өмсөгч бүсгүйн жилийн орлого 35 сая ам.долларт хүрээд байна.

02. Бразилийн нүүр царай Алессандра Амброссио 35 настай хэдий ч түүний жилийн орлого 60 сая ам.долларт хүрч байна. Тэрбээр “Gucci”, “Dolce & Gabbana”, “Calvin Klein” брэндтэй хамтран ажилладаг.

01. Орлогын жагсаалтыг Адриана Лима 75 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлсэн байна. 35 настай тэрбээр 2000 оноос хойш “Victoria's Secret” компанийн нүүр царай болж байгаа юм.

Т.Мунаа

Эх сурвалжийн линк: http://time.mn/content/81870


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА