2016 -оны 11 -р сарын 28
Гоёл-2017 наадмын энэ жилийн Топоор О.Ариунзул тодрох уу?

Хувцас загварын ертөнцийн тэргүүн дээд наадам "Гоёл" энэ жил арванхоёрдугаар сарын 1-нд болно. Загвар зохион бүтээгчид бүтэн жилийн хөдөлмөрөө дэлгэхээс гадна үзэгчдийн хамгийн их сонирхдог номинаци бол топ модель. Энэ жил топын сунгаанд О.Ариунзулын нэр тод сонсогдож байгаа. Хаа очиж "Мисс Монголиа" наадмыг өнгөлж улмаар Дэлхийн миссийн шалгаруулалтанд оролцсон охид "чих зөөлөн" гэгч нь "Гоёл" наадмын тайзнаа алхаж буй. Чухам л монголын загварын тайз юу юм, гадаадад карьер хөөнө гэсэн модель олон болсон тул мисс Н.Ану, мисс Т.Батцэцэг нар тоон дотор үсэг шиг содон байхаас яах вэ. Үе тэнгийнхэн дундаа характертай байдлаараа ялгарч байгаа Б.Номинцацрал сошиал медиад "хурган" од. Энэ жилийн топ болон тодорхой шагналуудад эдгээр гоё бүсгүйчүүд бат гэж тус тусын дэмжигчид захыг нь мушгиж сууна.

Х.Тэргэл


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА