2016 -оны 10 -р сарын 24
“ХҮСЭЛ АВАЙ...” ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ

Алтан нар үдшээр жаргаж үүрээр өндийнө
Амраг сэтгэлийн нар алаг зурхэнд үүрд мандана.

Монголчуудын дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.

СУИС-ийн Уртын дууны ангийг МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлаган дор суралцаж төгссөн. Тэд анхны хамтын бүтээл болох  “Язгуур” цомог, “Аргагүй амраг” анхны хамтарсан тоглолтоо амжилттай хийж байсан. Уг тоглолт нь ардын болон уртын дуунуудыг орчин үеийн хөгжмийн төрөлтэй хослуулан харилцаа дуу, этник байдлаар үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байлаа.  Тэгвэл энэ удаад эрхэм дуучид ХҮСЭЛ АВАЙ... хэмээх өвөрмөц нэртэй  тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд ирэх сарын 4-ний өдөр хийх гэж байна.

 Тоглолтод СУИС-ийн Морин хуурын чуулга, СУИС-ын уртын дуучид, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Алтанжаргал, Nature dance продакшн зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Ардын болон уртын дуугаа сэтгэлд шингэтэл эгшиглүүлж үндэсний соёл урлагаа бахдан бахдан жарган суухийг хүсвэл ХҮСЭЛ АВАЙ... тоглолтонд саатан морилохыг урьж байна.
 
ХҮСЭЛ АВАЙ... тоглолт таныг хүслийн чандад аялуулж, сэтгэл зүрхийг тань хөвсөлзүүлэн, ардын дуундаа уяран уусан шингэх тааламжит мэдрэмжийг төрүүлэх болно.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА