2016 -оны 6 -р сарын 8
Сонгогч таны тойрогт "Хэн" нэр дэвшиж байгаатай танилцана уу?

нягтлан шалгаад 2016 оны УИХ, аймаг, нийгслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сонгуульд оролцох 12 нам, 3 эвслийн 429, мөн бие даан нэр дэвшигч 69 нийт 498 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь өчигдөр /2016.06.07/ гардууллаа.

Нэр дэвшигчдийг Нам, эвсэл тус бүрээр нь авч үзвэл, МАН-аас 76, АН-аас 76, "Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл 44, Иргэний зориг- Ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, "ХААН сонголт” эвсэл 9, Бүгд Найрамдах нам 36, Монголын Социал-демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Иргэний хөдөлгөөний нам 27, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам 3, МАХН- 71, Эх орончдын нэгдсэн эвсэл 9, Монголын Консерватив нам 13, Ард түмнээ хайрлая  нам 13  нэр дэвшигчийг  Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд тус тус нэр дэвшүүлж бүртгүүлсэн байна.

Нам, эвслээс нэр дэвшигчдийн  27 хувь нь буюу 116 нь, бие даан нэр дэвшигчдийн 13 нь улмаар нийт нэр дэвшигчдийн 25.9 хувь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм.

Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшичгдийн сурталчилгаа зургаадугаар сарын 11-нд албан ёсоор эхэлж, 28-нд дуусах ёстой. Ингээд Монголчууд бид зургаадугаар сарын 29-нд ирэх дөрвөн жилд биднийг төлөөлөн Төрд суух төлөөлөгчдөө сонгоно. Харин гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны зургаадугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулна.

Ингээд сонгогч таны тойрогт хэн, хэн гэгч хоорондоо учраа таарч, ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олж авах бол?


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

202.21.106.1 зочин : энэ дуучид “эрдэнэтунг***аг гм”, бөхчүүдийн “а сүхбат гм” оюун ухаан нь эрүүл л байгаа даа сех нэр дэвшигчидийнхээ эрүүл мэндийг үздэг баймаар юм . уих нь урлагийн тайз, бөхийн дэвжээ чинь биш шүү дээ, хууль боловсруулдаг, бат***ж гаргадаг газар гэдгийг ухаардаггүй юм байх даа.
202.21.106.1 зочин : энэ дуучид “эрдэнэтунг***аг гм”, бөхчүүдийн “а сүхбат гм” оюун ухаан нь эрүүл л байгаа даа сех нэр дэвшигчидийнхээ эрүүл мэндийг үздэг баймаар юм . уих нь урлагийн тайз, бөхийн дэвжээ чинь биш шүү дээ, хууль боловсруулдаг, бат***ж гаргадаг газар гэдгийг ухаардаггүй юм байх даа.
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА