2014 -оны 2 -р сарын 21
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр.Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 градус, Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

 

2014 оны 2 дугаар сарын 22-ноос 2014 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 26-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА