2014 -оны 1 -р сарын 29
Баярын өдрүүдэд зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд “Номин стандарт” 10.00 -18.30, бусад салбарууд 09.00 – 22.00  цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх салбарууд амарна. 2 дугаар сарын 01 буюу шинийн 2–нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим,“Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна.  Номингийн бүх салбарууд 2 дугаар сарын 02 -с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Алтан жолоо группийн” Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд “Сансар” -1, 6, 8, 32, Сансар март 10.00 -22.00 цагт ажиллаж, “Сансар” -9, 10, 12, 32 –бөөний төв амарна. 2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд “Сансар” -10 бөөний төв, Шинийн 2 –нд “Сансар” -12 бөөний төвүүд амарч, бусад салбарууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Боса” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1 –нд 14.00 -22.00 цагт ажиллана.2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   1 дүгээр сарын  30 буюу битүүнд  08.30 –22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх сүлжээ дэлгүүрүүд амраад, 2 дугаар сарын 01 буюу шинийн 2 –нд 10.00 -18.00 цагт ажиллана. 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Скай”  их дэлгүүр 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Нарантуул”  худалдааны  төв  1 дүгээр  сарын 30 -нд   10.00 - 20.00  цагт  ажиллаж , 1 дүгээр сарын   31 –ээс   эхлэн   2 дугаар сарын 11 –нийг дуустал  амарна. 2 дугаар сарын 12 – с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.
 
“Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04 –өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Барс” худалдааны төв  битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд  09.00 –19.00 цаг хүртэл   ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд   амраад, 2 дугаар сарын  03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана. 
 
“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06.00 –18.00  цаг  хүртэл  ажиллаж,1 дүгээр сарын  31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд  амраад, 2 дугаар сарын 04 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Да хүрээ трейд” техникийн зах  1 дүгээр сарын 30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын  01, 02 –нд  амраад, 2 дугаар сарын 03 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА