2013 -оны 11 -р сарын 7
Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

 

 

Хятадын төрийн эзэмшлийн үйлдвэр “Монголын цөмд” баригдаж байна гэдэг бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Урьд нь Төв аймгийн Сэргэлэн суманд хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн эзэмшлийн цементийн үйлдвэрийн ажил манай улсын хуулийг зөрчин явагдаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй л мэдээлж байсан. Эдийн засагчид ч үүнийг эсэргүүцэн учир шалтгааныг нь тайлбарлан дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байсныг тодхон санаж байна. Уг нь бол 2009 онд анх үйлдвэр барих сууриа тавин тууз хайчилж байсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дорвитой хийгдээгүй байгаа. Тухайн үеэс л Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 49\51 гэсэн харьцаатайгаар Цементийн үйлдвэрийг байгуулах тухай яригдсан ч Хятадын тал 100 хувь өөрийн хөрөнгө оруулалттай төдийгүй төрийн өмчит компанийн мэдлийнх байхаар хатуу байр суурьтайгаар өнөөдрийг хүрсэн байх юм, манайхан ч хүлцэнгүй хүлээсээр байгаа нь энэ. Өгөрсөн хугацаанд  хоёр ч Засгийн газрын нүүрийг үзсэн ч энэ асуудлыг анхааралдаа авч нэг тийш болгох шийдвэр гаргасангүй. Өнгөрсөн хугацаанд Хятадууд ч гүрийсээр элдэв хор найруулах эсвэл хуулийн цоорхойг ашиглах арга замаа хайсаар эцэстээ эд яавал гэж гэсэн байдлаар хандаж эхэлж байх шиг байна. Үүний жишээ өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Сэргэлэн суманд Цементийн үйлдвэр барих нэрийдлээр Хятадууд хууль зөрчиж барилгын ажлаа явуулахаар оролдож эхэлсэн байдаг. Тухайн үед барилгын шав тавьснаас өөр зүйлгүй байсан атлаа тэнд 100 гаруй сая юанийн хөрөнгө оруулчихаад байна гэдэг. Нүдэнд үзэгдэж гарт баригдах  зүйл хийгээгүй байж тийм их хэмжээний мөнгө оруулчихсан гэхээр тэр мөнгө хааш орж юунд зарцуулагдсан нь анхаарал татах асуудал. Магадгүй манай зарим нэг эрх мэдэлтнүүдийн халаас руу орсон  байж ч мэдэх юм.

 

Яагаад гэвэл тэд өнгөрөгч 7 дугаар сарын сүүлээс эхлэн барилгын ажлаа эрчимжүүлж, сууриа ч тавиад эхэлсэн. Ингэхдээ 150 гаруй Хятад ажилчдыг хууль бусаар оруулж ирж ажиллуулсан байгаа юм. Тодруулбал 2013 онд Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүчний квотын зөвшөөрөл огт аваагүй мөртлөө хятад ажилчдыг жуулчны визээр ээлж дарааллан оруулж ирэн ажиллуулж буй талаар хэвлэлд урьд нь гарч л байсан. Тухайн үед эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн үүнийг хүчтэй эсэргүүцснээр тэдний ажил нэг хэсэгтээ намжиж зогссон. Харамсалтай нь намжаад ирүүт дахиад л ажлаа хууль бусаар явуулж газар шорооны ажлаа дахин эхлүүлчихсэн өдөр шөнөгүй зүтгэж байсан. Ингэхдээ тэд МУ-ын хууль, тогтоомжийг зөрчин байж 120 гаруй хятад ажилчдыг жуулчны визээр оруулж ирэн ажиллуулсан. Өөрөөр хэлбэл тэд Засгийн газраас ажиллах хүчний квотын зөвшөөрлийг аваагүй байж манай хуулийг уландаа гишгэн ийн үйл ажиллагаагаа дахин эрчимжүүлж эхэлсэн. Гэтэл Засгийн газраас олгосон ажиллах хүчний квотод ямар ч бүртгэл битгий хэл хүсэлт ч байхгүй юм билээ. Тэгэхээр АТГ ч гэсэн энэ байдалд анхаарлаа хандуулж, юу болоод байгааг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихгүйхэн шиг учир шалтгааныг нь олж тодруулбал зүгээр л байх.

 

Төв аймгийн зарим нэгэн удирдлагуудын ярьж буйгаар бол ҮАБЗ-өөс чиглэл өгч, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Цементийн үйлдвэр барих ажлыг зогсоож байсан юм шиг байгаа юм. Нэг хэсэгтээ л тухайн үйлдвэрийг барих ажил зогсож, нам жим болсон байдаг. Харин одоо бол ажил нь эхэлчихсэн байгааг зургаас харж болно.

 

                     Хятадууд өмчөө хамгаалахаар цэргээ оруулаад ирвэл бид яах вэ

 

 

Нийтлэлээ эхлэхдээ “Монголын цөмд” Хятадын төрийн өмчийн гэж тодотгож байсан.  Яагаад “Монголын цөмд” хэмээн тодотгосны учрыг энд тайлбарлъя. Ийнхүү Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хятадын төрийн өмчийн цементийн үйлдвэр манайд баригдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолд ч аюулын харанга дэлдэж буй юм. Яагаад үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэх вэ гэдгийг төр түшилцэж яваа хүн бүр л ойлгох биз. Манай хоёр хөрш иргэнээ, өөрийн өмчөө хамгаалахын тулд цэргийн хүчээ тухайн улс орон руу оруулах боломжтой байдаг талаар уншиж байсан юм. Жишээ татахад 2008 онд Орос иргэнээ хамгаалж Гүрж рүү цэргийн хүчээ оруулж байсан удаатай. Тэгэхээр муугаар бодлоо гэхэд ямар нэгэн асуудал гарвал Хятадын төр өөрийн өмчийг хамгаалахын тулд цэргээ Монгол руу оруулахгүй гэх баталгаа алга байна шүү дээ. Цэргээ орууллаа гэхэд Монголын төвд шахуу Хятадын цэрэг орж ирнэ гээд л бодчих. Энэ чинь Үндэсний аюулгүй байдалтай холбоогүй байна гэж байх уу...

 

Түүнчлэн Хятадууд нэг хоёр жилийн ашиг хардаг улс биш гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Тэдний цаад санаа нь Монголын цементийн зах зээлийг өөрийн гарт авах гэсэн санаа ч явж байхыг үгүйсгэх аргагүй. Тэд үйлдвэрлэлээ эхлээд цементийн үнийг унагаж, Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийг нам дарсаныхаа дараа амандаа орсон үнээр цементийг зарахгүй гэх баталгааг хэн өгөх юм. Урьд нь Монголын арьс ширний үйлдвэрүүдийг Хятадууд орж ирж л дампууруулсан гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Тиймээс төр засгийн хэмээнд энэ асуудалд анхаарлаа хандуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ажлыг амаараа бус газрын хөрсөнд буулгах хэрэгтэй байна.

 

 

             Хууль бус үйл ажиллагаанд эрх мэдэлтнүүд оролцоод байна уу       

     

 

Сэргэлэн суманд баригдаж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Цементийн үйлдвэр барих ажлаа зогсоогоод байсан хятадууд өнгөрсөн 10 дугаар сарын 28-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулжээ.  Бүр ажиллах хүчээ нэмэгдүүлж 300 гаруй Хятадууд ороод ирчихсэн ажиллаж байгаа гэх.  Хууль бусаар оруулж ирсэн гэх өмнөх 150 гаруй хятадууд дээрээ нэмээд шүү дээ.  Тэгэхээр хэн дуртай нь жуулчны визээр хэдэн саяар нь хятад ажилчдыг ээлж дараагаар оруулж ирээд ажиллуулаад байж болохын жишээ энэ биш үү.  Гэтэл одоо өнөөх хятад ажилчдыг хүн амынхаа 1 хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлого, хууль, тогтоомж хэрэгжихгүй, Монголын үндэсний аюулгүй байдал алдагдаж аюул болоход ойрхон болж. Ийм байтал Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан нүдэн балай чихэн дүлий байсаар байгаагийн учрыг бас асуумаар байна. Магадгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг байх шалтгаан зарим нэг эрх мэдэлтнүүдэд байхыг үгүйсгэхгүй.  Гэтэл энэ хооронд урд хөршийнхөн  манай хуулийг уландаа гишгэлэн  цементийн үйлдвэрээ Монголд барьж, стратегийн ач холбогдолтой энэ бүтээгдэхүүний  зах зээлийг хяналтандаа авч,  монополь эрхтэйгээр зарж,  борлуулах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэхээр зэхэж байна. Тэгэхээр жуулчны визээр гадаадын ажиллах хүч оруулж ирж буй асуудлын цаана хэн байна вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна. Мэдээж зохион байгуулалттай иймэрхүү  зүйлийг  нэлээд томоохон эрх мэдэлтнүүдийн хийж найруулж чадах ажил гэдэг нь ойлгомжтой. Тэд магадгүй жуулчны визээр хэдэн зуугаар нь хятад ажилчдыг оруулж ирээд хугацааг нь сунгаж ажиллуулдаг бололтой юм.  Энэ байдлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанынханд дээрээс удирдагч анхааруулж,   тэд ч эргэж тойрч шалгаж очдоггүй байж болох. Удаа дараа нүдэн балай чихэн дүлий байж хууль зөрчсөөр үйл ажиллагаагаа явуулж буй Хятадын компанийн гар хөл бологсод манайд байгааг үгүйсгэхгүй, бүр томоохон эрх мэдэлтэн байна гэж хардахад хүргэж байна. Энэ байдлыг  холбогдох хууль хятналтынхан   анхааралдаа авч учгийг тайлна гэдэгт найдаж байна.

 

 

                 Хятадын Цементийн үйлдвэрийг дэмжихийн цаадах ашиг сонирхол юу вэ

 

 

Үүний цаана хэн нэгний ямар нэгэн ашиг сонирхол явж байгааг үгүйсгэх аргагүй. Дээрх үгийг МУ-ын төрийн гурван өндөрлөгийн нэг нь хэлсэн гэдэг. Гэхдээ та бүхэн бараг л мэдэж буй биз. Европын хужааг хүртэл энэ бол та бүхний өвөг дээдсийн нутаг хэмээн эх оронд минь урьсан хүн. Одоо харин мань хүн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн худлаа үгийн цаана Хятадын үйлдвэрлэлийг 100 хувь дэмжээд явж байх шиг байна.

 

Тодруулбал 10 гаруй хоногийн өмнө урд хөршид айлчлаад ирсэн манай эрхэм Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэргэлэн суманд баригдаж буй Цементийн үйлдвэрийг бүхий л талаараа дэмжинэ хэмээн амлачихжээ. Энэ талаарх мэдээлэл “MNC” телевизийн өнгөрөгч долоо хоногийн мэдээгээр гарсан бөгөөд энэ бичлэг цахим ертөнцөд ч явж байна. Бүхэл бүтэн улсынх нь Ерөнхий сайд иймэрхүү хариуцлагагүй зүйл яриад, амлаад явж байгаа нь харамсалтай. Уг нь эрхэм ерөнхий сайд улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, ганц ерөнхий сайд ч бус Монгол хүн бүр тийм сэтгэлтэй байх ёстой. Төрийн өндөр албаны хариуцлагатай албан тушаалын хүн ийм улс алгасан ийм хариуцлагагүй зүйл ярьж явсан нь гайхмаар бас ичмээр хэрэг. Ер нт ямар учраас Ерөнхий сайд маань Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төрийн өмчит Цементийн үйлдвэрийг ямар ч өчиггүйгээр дэмжих болов гэдэг нь асуулт хэвээр үлдэв, магадгүй энэ тухай өөрөө албан ёсны хариулт өгөх байлгүй. Ажихад цаг хугацааны хувьд Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалтай зэрэгцэн Хятадууд ажлаа дахин эхлүүлчихлээ. Ерөнхий сайдын хэлсэн үг өгөөш болж тэднийг манай улсын хуулийг зөрчин байж ажлаа явуулах болсныг ч үгүйсгэхгүй юм.

 

Хэдий наанаа бид Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Бид гадаадаас импортолдог биш, харин дотоодоо өөрсдөө үйлдвэрлэж, баялаг бүтээнэ хэмээгээд байсан үг нь хий хоосон хэрэг үү. Өнөөдөр Цементийн төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний хэдхэн компани байдаг юм билээ. Тэднийг дэмжсэн бодлогыг төр засгаас гаргадаггүй талаар зарим нэг нь ярьж байсан. Харин ч эдийн засгийн энэ хямралтай үед Монголын үндэсний хэдэн компаниуд хэрхэн зүтгэж буйг бодлого боловсруулагчид мэдэж байгаа гэж найдаж байна. Ам. Доллар галзуурч, төгрөгийг нам дараад байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, бид баялаг бүтээх сайхан боломж хэмээн өөрсдийгөө өмөөрдөг хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийж бүтээж буйд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.

 

Энэ сараас эхлэн Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлээд эхэлж байгаа гэж дуулсан юм байна. Үндэсний үйлдвэрлэгч тэртээ тэргүй цемент үйлдвэрлээд эхэлчихлээ. Араас нь цементээ үйлдвэрлээд эхлэх хэд хэдэн компаниуд байна. Бид цементийнхээ хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах нь цаг хугацааны асуудал болчихсон шүү дээ. Тэгэхээр Монголд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн компани хэрэгтэй гэж үү.

 

Уг нь ҮАБЗ-ийн ажлын албанаас дээрх Цементийн үйлдвэрийг барих ажлыг зогсоох чиглэл өгсөн тухай дуулдсан.  Гэтэл улсынх нь ерөнхий сайд дэмжихээ илэрхийлээд байдаг. Цаашид энэ асуудал хэрхэхийг цаг хугацаа харуулах байх. Үүнийг холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авна гэдэг найдаж байна. Ер нь ҮАБЗ-ийн гаргасан чиг үүрэг шийдвэрийг үл тоож ийн дураараа аашилж буй хятадуудын цаана ямар ашиг сонирхол хэн байгаа нь удахгүй тодрохыг хүлээж сууя.

 

 

 Н.Чинзориг


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

61.72.184. зочин : ***дын луйварчид нийлээд эх орноор минь тоглоод дууслаа
61.72.184. зочин : дүлий годил ***танхуягийн чихэнд ус хийсэн ч улсаа худ***дана ***т хийсэн ч улсаа худ***дана
202.179.23.1 монголчууд : элбэгдоржоо миний монгол хаана байна . ***ын нэг хэсэг үү тусгаар тогтносон бүрэн эрхт монгол улс уу бид асууж байна .хариу өг
203.91.116. зочин : гадаадынхан тэр тусмаа ***ууд байгаа газар байнга авилга цэцэглэж байдаг шүү дээ. ялангуяа ***уудын байгаа газарт төрийн хатуу хян***ттай байхгүй бол том ***даа гарна гэж бодож байна. монголчууд бид өвөг дээдсийнхээ сурга***ыг санаж амьдарцгаая. монголд ***ын хөрөнгө оруул***т огтхон ч хэрэггүй ш дээ. хар гай тарихын нэмэр шүү!!!!!!!!!!
103.26.192. зочин : гхя-с в виз даруулж 1 жилдээ 1 сар дотроо барилгын ажлаа хийж сар дотроо буцаад 3-7 хоногтоо эргэж ирээд л өвөл намар, хавар, зунгүй л ажиллаж байна, гхя,харъяат, бээжин монгол эся хян***т тавьж ш***гаж байгаа ч юм ***га, өвөрмонгол жолооч хийж байгаа з***уу хүртэл монгол иргэн шиг хэзээ ч нутаг явахгүй энд зүгээр л ажлаа хийгээд амьдарч байна, харъяатад ямар матери*** хуурамчаар өгсөн юм, түүнийг ш***гадаг сүр бадруулдаг нөгөө барьдаг харъяатынхан, хян***тын ***ба ч ***га, в виз чинь
103.26.194. зочин : уунийг дэмжсэн омхий ***гийн гар болсон нохорийг ил тод болгоодох нэр ус хаягтай зарлаач
183.177.98.2 зочин : minii mongol dandaa ***iin gart yah yym daa hoorhii gej odoo yay gehev
103.26.194 зочин : shiidver gargasan, heregjuulj baigaa erh medeltnuudiig ni zarlaach ee
202.126.91. зочин : урд хөршийн нэрийг нь хүртэл бичүүлэхгүй үсгийн фондноосоо хасаад л танай сайт бас нэг биш ээ
202.126.91. зочин : монгол нефьтийн үйлдвэр барина гээд байдаг гэтэл нефьтээ хоолой тавьж *** руу зөөнө гээд байдаг ер нь энэ манай дарга нар гадаадын бодлогыг л хэргжүүлдэг болчихжээ эх орон газар шороогоо хамга***агчид зэнээ дашб***бар о энхсайхан гээд бүгд хорлогдоод үхсэн одоо *** жавхланг явуулчих юм биш биз мөнхбаяр *** суусан нэг л биш ээ
202.21.111.1 зочин : ***tanhuyg ter uyed garaad zugataachihsan baij chadahuu aygui bol tur ergeed bas oimsiig ni gozoilgood avaad yavchina biz
103.26.194 зочин : bas l uls torjij horongo oruulagch naraa hooh gesen sanaa aguuljee.bugd hodoo garch m***chin bolvol taarna
202.126.91. зочин : ***ын үндсэн хуулинд гадаадад байгаа *** иргэдийн эрх зөрчигдвөл цэргээ оруулна гэсэн за***ттай тэр бэлтгэлээ л хангаад байгаа улс манай хэдэн дарга нарыг хахуульдаад авчихсан тэд нар нь одоо дуугарах ч эрхгүй болсон юм байлгүй
202.126.91. зочин : ***ын үндсэн хуулинд гадаадад байгаа *** иргэдийн эрх зөрчигдвөл цэргээ оруулна гэсэн за***ттай тэр бэлтгэлээ л хангаад байгаа улс манай хэдэн дарга нарыг хахуульдаад авчихсан тэд нар нь одоо дуугарах ч эрхгүй болсон юм байлгүй
103.26.194.1 зочин : ardchilsan ner zuusen luuhaanuud ch olon bi dee
202.55.183.1 зочин : ***ууд дураараа орж ирээгүй нь тодорхой, хэн ийм зөвшөөрөл өгсөн, ордын лицензийг хэн өгсөн гээд монголчуудтайгаа эхэлж тооцоо бодох хэрэгтэй юм биш үү. ман үеийн зөвшөөрөл биш биз.
103.26.193 зочин : huu_nhan gargaj haragdaach darga nar uls tor_n tomilgootoi b.had
202.21.106.1 зочин : ene odoo bas yah ugui um baih daa
182.160.5. зочин : *** hun tsag ueiinhee zamd teegledeg .***tanhu***g ene uildeld ni ogtsruul
202.70.36. зочин : яагаад сэтгэгдэл дээр hyatad гэж крилээр бичиж болохгүй байгаа юм бэ?
202.70.36. зочин : *** ***ууд
202.131.233.1 зочин : ***ын цементийн үйлдвэрийг бариулахгүй зогсоох хэрэгтэй монгол улсын хуулийг уландаа гишгэдэг хэн юм тэд, хуулиа гишгүүлдэг төрийн бодлого гаргачид ичээсэй. энэ асууд*** хэвлэлээр нэг гараад л байгаа өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй яасан лойдчихсон юм үүний ард хахууль аваад мөнгө х***аас***чихсан болохоор дээгүүрээ хөдөлж чадахгүй байгаа нь ойлгомжтой ш дээ. ***танхуяг арай дэндэж байна аа монголын ард түмний эрх ашгийг бодолгүй ***аж явдаг хэн бэ тэр одоо. ерөнхий сайд
203.91.118.1 зочин : ***iin muj bolsonoos orosiin muj bolson der blguideeeeeeeee ***ineeeeeee
103.26.194.1 зочин : bi haana bnaa ene mongol uls monuu? esvel china yumuu?
103.26.194. зочин : hooj gargaachee huuliihaan
182.249.222.1 зочинhen : gazar n*** bolvol bid hen ch bish
103.26.194. зочин : new.mn site c****** asuudliig zorigtoi hundjuu ene baidliig anhaar***daa avaachee ene tur zasag gej bnuuuu
202.170.80. зочин : udahgui mongol africiin araas oroh yum bn ldaa
202.170.80. зочин : barigdaad duusaad tsement n hud***daand garlaa gehed tsementiig n avahgui baij chadah uu ashigaa bodson humuus avjil taaraa shdee naad deeguur baigaa humuusiig chin bugdiig n hud***daad avtsan yu durtaigaa hiij baig***dee
202.170.80. зочин : neg odor hyatad ulsiin mongol aimag boloh viidee muu l***ruudaas bolj
96.38.250.1 зочин : hyatad гэсэн бичгийг харуулахгүй ...
96.38.226.1 зочин : инээдтэй ч гэх юм уу эмгэнэлтэй ч гэх юм уу энд *** гэсэн бичгийг харуулахгүй байгаа биз ... эндээс л бүх зүйл ойлгомжтой болж эхэлж байнан даа...
96.38.238. зочин : ***ын батлан хамга***ын цагаан номонд гадаадын улс орон үйл ажил***а явуулж байгаа төрийн өмчит газарт ямар нэгэн аюул эрсдэл үүсвэл цэргийн хүчээр хамга***на гэсэн за***т байдаг ...
103.11.195. зочин : за даа ерөнхийлөгч гуай одоо нутгийнхандаа тус***ж эхлэв шүү
180.149.76 зочин : монголчуудаа битгий цемент ав
202.179.11.1 зочин : harin tsementnii une unav*** heregtei yum bishuu er ni tsementiin uildveriin tuluu tsereg oruulno gedeg yu l bol dooo
203.194.115.1 зочин : bi ochson irsen hun burt belig ogdiin geed mongo ohiig oroldoj bnleee.
103.11.195. зочин : ene sait mongol sait bizdee juhaa gesen vg nuugaad bhin tegeed yu gej bichhiiin eswel juhaa ezentei yumuu
103.11.195 зочин : er ni neg ih udahgvi mongol *** nariin medeld oroh ni tod yum bishvv p*** ene 76 ni harsaar l suuj bna tsagaa tulaad bishdeed ireheer mungtei hvmvvs ni hari oronluu yavtsgaaj barag tendhiin irgen bolj ***n amidrana biz.mongolchuud mine yana da yanz bvriin yumand l sanaa zovj bga gehdee hamgiin gol sanaa zowoh asuud*** bol ene gazar nutag eh oron shvde udku 1 say *** orood irsen bhad gaihaad bh yum bish boloh wii gej aij bna
202.55.182. зочин : ***tanhuyg teguul mongoliig mini zarchihaj bgaam bishuu udahgui tob aimagaar duuren ***uud bolohiin bna l daa omnod heseg mini bagadaad odoo tobiin busruu orj bgaa ni ene de toriin ondorloguud yu hiigeed bna iim zuiluudiig anhaarahgui ym bol oor yu g anhaarai ym be bid chin
202.126.91. зочин : hend ashigtai ve gedeg ni todorhoi baihad ***ltai tentseh gazar, undes ayulguin baidliin horoo yuch sonssoogui met suuna!
103.11.195. зочин : turiin tomchuud geed bga humuus bugd hyatad tsustai bdiinmuu bi ***r gaihaad bhiin yagaad hyataduudtai temtsej boldogguin be hichneen udaan ingeed haraad suugaad hudlaa neg negendee tunirhah yum be bitgii ingej huvi huvia bodoldoo ard tumen engiin irged chine eh oron chin suidlee shd ee ter unuudriin heden tugrug hend yamar hamaa bgan be ireedui hoichoo bodoldoo tom ah naraa hend yaaj itgeh ve ard bid nar chine ta hud***daad bn shde buhniig gazar eh ornoo hairlaachee bid neg l hyatadii
220.255.1.1 зочин : p***aaaa p***aaaa
103.11.195 зочин : ardchil*** ***
180.150.157. zochin : end undesnii ayulgui baid*** hundugduh deeree tulchihaad bhad ,uabe comandlagch ene ter n haana yugaa higeed huihaa maajaad suuj bdagiin ,
202.179.20.1 зочин : á¿ãäýýðýý òýð ¿éëäâýðèéíõ íü ãàäàà î÷èæ îðæ ãàðàõ á¿õ çàìûã íü õààæ ñóóëò õèéöãýýå
202.21.124 зочин : zasgiin gazar arga hemjee avna gedegt itgej bn засгийн газар, ***танхуяг сайдаа анхаар***даа авч хайрлана уу
103.26.194. зочин : монгол компаниуд үнээ ***лгачих тэгвэл тэр *** чинь дампуурна.амархан биш үү. худ*** үнэтэйгээр цементэй зарах гэж үндсний аюулгүй байд*** гэж ярихаа болиоч. ногоог ***аас оруулахгүй гээд ногооныхоо үнийг ***лгахгүй хүйтэнд гүрийгээд зогсоод байгаа биздээ. монголчууд эдийн засгаар өрсөлдөж сур***даа. аюулгүй байд*** гэдгээр айлгаж ардуудаа үнэтэй өгч монполь тогтоох гэж шун***тахаа болиоч
103.11.195. зочин : m.enhboldin d***d ezen shudee
180.235.180.1 зочин : minii mongoliin ard tumen ene unexeer aimshigtai baina.uls oron uuriin undesnii ayulgui baidlaa bodlogiin xuvid buren khangakh ectoi. undesnii ayulgui baidliin zuvlul ajlaa ard tumniikhee uursdiin ur xuuxdiinxee tuluu ex orniixoo tuluu ajillaxiig ***rdaj baina.ex orniixoo gazriig xeden tugruguur xud***dsan xumuucr ard tumen xariyts*** tootsoi.mongol xun burt ex oronch uzel setgeltei baiya.minii ard tumen yxaantai. gazraa luivardsan xumuuciin xeden tugrug x***tar tugrugnuus ex oron chin
95.20.83.1 зочин : энэ ажлыг шууд зогсоож хотолийн цементийн уйлдвэрээ дэмжих хэрэгтэй!!!! энэ еронхий сайд хувийн сонирхол оо биш улс орноо хамга*** бодлого явуулб*** зугээрсэн!!!
85.68.97. зочин : mongol ***i ert ezlegdsen gedgiig meddeggui yumuu
203.91.117 зочин : хэзээ ч болохгүй.
202.179.20.1 зочин : энэ зурагнууд дээр үеийнх байна одоо бараг ашигл а л танд орох болчихсон байгаа байх м а а а а ш том эзэмшил газартай том үйлдвэр байна лээ төмөр зам авто зам яг дэргэд нь байрл а л сайнтай газартай
103.26.192.1 зочин : 123
202.126.91.1 зmongolочин : tanai sait chini h***aa ym bee???. .*** geed bichihleer daraad haychih ym .***, *** ,urd zugiin l***ruud gej bichih ystoi ymuu.?????
202.126.91.1 зmongolочин : mongol butan ulsiin emgeneliig davtah geed bainuudaa.......***uud ehleed huviin hevshlee daraa ni toriin omchit kompania etsest ni tsergee oruulaad butan ulsiig budaa bolgoson shuudee ,tom tom yridag jijighen jijighen darga naraa...?????????????????????????????
202.21.111. зочин : нутаг газраа хамга*** ёстой төв аймггийнхан юу хийж байнаа. амаа хамхиулцан юм болов уу? худлаа хашгирцгааж байгаад хэдэн юм аваад ***га болцгоож дэ.мөнхбаяр шиг.
180.149.93. зочин : бид хуулиа зөв ойлгож уялдуулж хэрэглэж сурах хэрэгтэй байгаа юм. бнхау төрийн өмчөө цэрэг зэвсгийн хүчээр хамга***на гээд заасан л бол монгол улсын нутагт тэр улсын төрийн өмчийг оруулж огт болохгүй. тэгэхээр тэр зөвшөөрөл олгосон ноход шууд үндэсний аюулгүй байдлын эсрэг хийсэн гэмт хэрэгтээ хариуц*** хүлээх хэрэгтэй.
103.26.194.1 зочин : лицензний наймаачин *** нөхд v vдийн гар хөл болсон, хөшөөтийг хууль бусаар авсан “монэко” компаний захирлаар ажиллаж байсан, одоо төв аймгийн баянжарг***ан сумын нутагт орших хөмөөлт, баянжарг***ангийн шатдаг занарын- 4.5 тэрбум тонны, х vрэн н v vрсний 2.0 тэрбум тонны нөөцтэй ордуудын лицензийг хууль бусаар эзэмшиж байгаа “коммонмакс” компаний захир*** өвөр монгол нацагдорж гэгч этгээдийг ш***гах хэрэгтэй. оргон зайлдаг авьяастай гар даа
202.131.233.1 зочин : ***танхуяг арай хэтэрхий юм аа яахаараа ийм б***ай юм ярьж явдаг байнаав тэр ***ын цементийн үйлдвэрийг зогсоох хэрэгтэй ш дээ вүндэсний аюулгүй байд***ын зөвлөл анхаар***даа хатуу авах хэрэгтэй
103.11.194.1 зочин : өө энэ а л танхуяг бүтэхгүй ээ. энд тэнд очоод онгироод улс орныг минь гадаадуудаар дүүргэх нь. ийм э р г ү ү юмнуудыг з а й л у у л аач ээ.
НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА